Nokia 1209 - Ажиллах орчин

background image

Ажиллах орчин
Энэхүү төхөөрөмжийг чихэндээ наан ердийн байрлалаар

буюу биеэс дор хаяж 2,2 сантиметр (7/8 инч) зайтай

ашиглах үед RF-ийн удирдамжид заасан шаардлагад

нийцнэ. Биедээ зүүж явах зориулалттай аливаа сав,

бүсний хавчуурга, тогтоогчид метал агуулагдаж

болохгүй бөгөөд таны биеэс дээр заасан хэмжээнд байх

ёстой.

Өгөгдлийн файл, зурвас илгээхийн тулд сүлжээнд сайн

холбогдсон байх шаардлагатай. Зарим тохиолдолд

холболт сайн болох хүртэл өгөгдлийн файл буюу зурвас

хойшлогдож болно. Дамжуулалт дуусах хүртэл

ашиглалтын зайны талаархи зааврыг баримтлах ёстой.

Төхөөрөмжийн эд ангиуд соронзон шинжтэй. Метал

материал төхөөрөмжид татагдаж болно. Кредит карт

буюу бусад соронзон хадгалах хэрэгслийг төхөөрөмжийн

ойр бүү байлга. Учир нь эдгээрт хадгалаастай мэдээлэл

арчигдаж болно.